Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Хүнсний аюулгүй байдлыг хангахад- Иргэн таны оролцоо" аяны хүрээнд хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад "Дотоод хяналт", Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хамруулах журам”, "Нялх балчир хүүхдийн хүнсний тухай", "Хүнсний худалдаа үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, хяналт шалгалтын талаар", " Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд анхаарах зүйл", "Ул мөрийн мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтийн талаар" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.