Эрчим хүчний сайд М.Сономпил үгийнхээ төгсгөлд салбарын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, аливаа хүнд суртал гаргахгүй байж, авилга хээл хахуулийн асуудалд холбогдохгүй байхыг хатуу анхаарууллаа.
Дараа нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хэлэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд засварыг маш богино хугацаанд хийж, сэлбэгийн нөөцийг сайн бүрдүүлэхийг үүрэг болгов. Тэрээр татварын байгууллаас Нэмэгдсэн өртөгийн албан татварын өрийн акт компаниудад их тавьж байгаатай холбогдуулан салбарын хэмжээнд энэ асуудлыг нэг мөр шийдэхээр ажиллаж байгааг мэдээлж, холбогдох баримтуудаа яамны Хуулийн хэлтэст яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.