Хэнтий аймгийн Мэргэжлийн
хяналтын газраас Хэрлэн сум, Бэрх тосгоны таван сургууль, МСҮТ-ийн "Үе
тэнгийн сургагч" 27 хүүхэд, найман дотоод хяналтын ажилтан, эмч нарт
хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хэрхэн унших, хүүхдийн хоол
үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн болон гараа
хэрхэн зөв угаах талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
"Үе тэнгийн сургагч " хүүхдүүд аливаа мэдээлэл, зөвлөгөөг бусад сурагчдад
түгээх зорилготой аж.