MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Айлчлал » МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ШХАБ-ЫН ХУРАЛД ОРОЛЦОВ

    МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ШХАБ-ЫН ХУРАЛД ОРОЛЦОВ

    web.Айлчлал 2018-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  17 дугаар хуралдаанд оролцов. 

    Хуралдаанд ШХАБ-ын гишүүн орнууд – ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, ажиглагч орнууд – Афганистан, Беларусь, Иран болон олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

    ШХАБ-ыг Төв Азийн олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж 2004 онд ШХАБ-д ажиглагч статустай анхны орон болсноос хойш Монгол Улс уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримтлаж ирсэн.

    Монгол Улс тус байгууллагын хүрээнд  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Түүнчлэн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент  болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг бусад салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг.

    Чиндаод энэ оны 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн билээ.

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  энэ удаагийн хуралдаанд хэлсэн үгэндээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага сүүлийн жилүүдэд өргөжин, түүний үйл ажиллагааны цар хүрээ тэлж,бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд  нэр хүнд, нөлөө нь өсч буйд манай улс баяртай байгааг илэрхийлээд ШХАБ-тай хамтран ажиллах талаарх манай улсын байр суурь, зорилтуудыг танилцуулав. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээний хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч орнуудын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй байгууллагын нэр хүндийг бэхжүүлэх, байгууллагын талаарх эерэг ойлголтыг дэлгэрүүлэх, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

    Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогч талуудын  төлөөлөгчидтэй хуралдааны үеэр  уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, ШХАБ-ын төлөв байдлын талаар санал солилцов.

    web.Айлчлал
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

    2025-09-05 16:34:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа

    2025-09-05 16:11:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

    2025-09-05 10:12:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно

    2025-09-04 15:19:00

    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ

    2025-09-03 16:57:00

    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо

    2025-09-03 12:45:00

    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана

    2025-09-03 09:06:00

    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна

    2025-09-02 17:59:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!