МХЕГ, БХБЯ-тай хамтран барилгын материал импортлогч, үйлдвэрлэгч, худалдан борлуулагч аж ахуйн нэгж, иргэдэд “Барилгын материалын чанар, аюулгүй байдал, савласан барилгын материалын тоон хэмжээнд тавих шаардлага, хуулийн зохицуулалт” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Импортын болон дотоодын савласан барилгын материалын тоон хэмжээний дутагдал, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын талаар гарч буй зөрчлийг арилгах, бизнес эрхлэгчдийг холбогдох хууль, дүрэм журмын талаарх мэдээллээр хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй тус сургалтанд 20 аймаг, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй нийт 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.