Бизнес эрхлэгчдээ дэмжих улмаар үйлдвэрлэл, үйлчилгээнээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлэх зорилгоор МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газраас хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нийт долоон чиглэлээр 34 шалгуур үзүүлэлтийг 100 гаруй бизнес эрхлэгч, улсын байцаагчдаар хэлэлцүүлж боловсронгуй болгох санал авсан юм.
Саналд үндэслэн эрсдэлийн шалгуур, үзүүлэлтэд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрсдэл өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид рүү чиглэсэн хяналт шалгалтын оновчтой төлөвлөлт хийх ач холбогдолтой.
Үүний үр дүнд эрсдэлийн шалгуураар эрсдэл багатай үнэлэгдсэн, хуулиа сайн сахин мөрдөж буй бизнес эрхлэгчид 2019 оны хяналт шалгалтаас хөнгөвчлөгдөх боломжтой болж байгаа аж.