MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна

    У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна

    Мэдээ 2018-09-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүллээ. 

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.

      Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

    Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.

      Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио.

      Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно.

      Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:

    ·  Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг  өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.

    ·  Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.

    ·  Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.

    ·  Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал.

    ·  Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.

    ·  Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.

    ·  Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.

      Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын  эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.

      Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла.

      Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй.

      Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.

    Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ гэжээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай

    2025-08-05 10:08:00

    Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

    2025-08-04 18:20:00

    Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    2025-08-04 18:15:00

    Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа

    2025-08-04 16:37:00

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

    2025-08-02 10:53:00

    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    2025-08-01 09:51:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Таехюн Лийг хүлээн авч уулзлаа

    2025-07-31 09:32:00

    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

    2025-07-30 13:55:00

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    2025-08-05 10:08:00
    Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
    2025-08-04 18:20:00
    Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    2025-08-04 18:15:00
    Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
    2025-08-04 16:37:00
    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
    2025-08-02 10:53:00
    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа
    2025-08-01 09:51:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Таехюн Лийг хүлээн авч уулзлаа
    2025-07-31 09:32:00
    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
    2025-07-30 13:55:00
    Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
    2025-07-29 18:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!