MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

    Уулзалт 2018-08-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон болон өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав.

    Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,

    “Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар, орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ,

    “Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид энэхүү чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ гэв.

    БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна,  гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргаж, лаг тунадасыг бүрэн боловсруулж бордоо болгон мөн эрчим хүч үйлдвэрлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!