Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар зохион байгуулж буй ТӨРИЙН ХЯНАЛТ – ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ сарын аяны хүрээнд Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар НМХГ-ын Агаарын чанарын хэлтэс, Автотээврийн Үндэсний төв хамтран “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААРЫН БОХИРДОЛ” сэдэвт сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилладаг мэргэжлийн инженер техникийн ажилчид, албан хаагчдад дунд зохион байгууллаа.
Сургалтад Автотээврийн үндэсний төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч-9, оношилгооны төвийн оношлогч инженерүүд-10, Замын Цагдаагийн албанаас-6 Нийтийн Тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч-7, нийтийн тээврийн оношилгооны төвийн оношлогч инженерүүд-4, нийтийн тээвэрт үйлчилдэг 18 аж ахуйн нэгжийн 25 иженер техникийн ажилчид нийт 61 албан хаагчид оролцлоо.