MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

    Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

    Засгийн газрын хуралдаан 2018-08-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Төрийн байгууллагын ажилчид ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэглэхийг хатуу хориглоно

    ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т Засгийн газрын 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын биелэлтийг шалгаж нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.

    Шалгалтаар иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах шаардлагатай, зарим яамдад батлагдсан орон тооноос давсан ажилтан цалинжуулдаг, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчид олноор ажиллуулж байгаа, газар хэлтсийн дарга нарын гадаад, дотоод томилолтын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Мөн ТТХГ-аас 18 төрийн байгууллагын тусгай хамгаалалттай байрны 830 өрөөнд хийсэн үзлэгээр 100 гаруй ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хадгалж байсан нь тогтоогдсон байна.

    Иймд төрийн албанд “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” албан даалгаврын биелэлт хангалтгүй байна хэмээн дүгнэж, цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Тогтоолыг хэрэгжүүлснээр төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. Мөн төрийн алба сахилга, хариуцлагатай, албан хаагчид ёс зүйтэй байж, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүргээ чанд биелүүлэхэд болон алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцоход баримтлах эрхзүйн акт болох юм.

    Тогтоолд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглож, хэрэглэсэн албан хаагчийг ажлаас нь халах арга хэмжээ авах тухай, албан хаагчдын цаг бүртгэлийн системийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай төрийн байгууллагын барилгуудад сүүлийн үеийн чанар стандарт хангасан камерын систем суурилуулах, шалган нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын цагийг хурууны хээ, нүүр царай таних программаар бүртгэж байхыг тусгажээ. Засгийн газрын албан даалгаврыг биелүүлж ажиллах төлөвлөгөө гаргаж мөрдөх, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж, ТАЗ-д захиалга өгч жинхэнэ албан хаагчдын батлагдсан орон тооны дагуу сонгон шалгаруулж ажилуулахыг үүрэг болгожээ.


    Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмнэ

    ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр өнөөдөр Засгийн газраас шийдвэрлэлээ.

    Багш эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар  нэмэгдүүллээ.

    Харин эрүүл мэнд боловсролын салбарын албан хаагчдын цалинг ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран явуулсан ажлын байрны үнэлгээнд үндэслэн тогтоосон байна. Ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов.

    Соёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болов.

    Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд Төрийн албаны удирдах албан тушаалтнууд, төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтан, шүүх, прокурорын албан хаагчид хамрагдахгүй.

    Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.


    Сум, дүүрэг бүрт Мал эмнэлгийн тасаг байгуулна 

    Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж, Мал эмнэлгийн Ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор  байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймаг бүрт Аймгийн Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн газар байгуулж, сум, дүүрэгт байх Мал эмнэлгийн үржлийн нэгжийг "Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг" болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

    Сум, дүүрэгт Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдэнэ. Малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион байгуулах нэгдсэн бүтэцтэй болж байна. Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй, цаашид боловсон хүчнээ чадавхижуулж дахин сургахад анхаарч ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдэв. 


    Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина

    Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой 2016 онд “Ялтан шилжүүлэх гэрээ”, 2018 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан юм.  

    Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, ”Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ”-тэй ч  эдгээр нь Хонконг болон Макаод үйлчилдэггүй юм. Сүүлийн жилүүдэд монгол иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон нь Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулах шаардлагыг үүсгэсэн юм.

    Тус хэлэлцээр нь 23 зүйлтэй, эрхзүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулсан. Зардал эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байна. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгйин хэргйин мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. 2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 35 иргэн Хонконгод ял эдэлж байна. 

    Мөн “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар  хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

    Товч мэдээ 

    - Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг шинэчлэн баталлаа. Төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”, “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус шинэчлэн тогтоов

    - Мал Амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг батлав. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчинд гахайн томуу, шувууны тахал, тэмээний цэцэг, адууны цэцэг, бог малын мялзан, боом зэрэг 23 өвчнийг нэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!