Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түйн эх”, “Баруун Богдын хүү”, “Дасан” ХХК-иудад Авто тээвэр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв.