МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалантай ярилцлаа.
Наадмаар худалдаа, үйлчилгээ явуулах хувь хүн, байгууллагад сургалт явуулсан. Ялангуяа хоол үйлдвэрлэлийн чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ жил наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулахаар улсын хэмжээнд 500 орчим улсын байцаагч ажиллана.
Тэгэхээр халуун, дулааны улиралд амралт зугаалгаар явахдаа хүнсний аюулгүй байдлаа хангах талд олон нийт анхаарлаа хандуулах ёстой. Мөн хөдөө орон нутаг руу тээвэрлэж буй хүнсний бараа бүтээгдэхүүнд сүүлийн гурван жилийн хугацаанд тандалт, судалгаа хийсэн. Гэтэл хүнсний барааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөхөөс гадна өөр бусад бараатай хамт авч явснаас хүнсний аюулгүй байдлыг хангахгүй байгаа юм.
Тиймээс зориулалтын тээврийн хэрэгслийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий. Нөгөөтээгүүр, хүмүүс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа баталгаатай газраас, сав баглаа боодол болон хугацааг нь сайтар шалгаж авдаг байх хэрэгтэй.
Хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн хадгалах хугацаатай. Харамсалтай нь олон нийтийн дунд ус, ундаа болон согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хугацаагүй мэтээр ойлгож байгаа нь буруу зуршил юм.
Өнгөрсөн оны байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Үүн дээр нэг их наяд төгрөгийн импортын хүнсний эргэлтийг нэмбэл жилдээ 2.2 их наяд төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүний манай улсын зах зээл шингээж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хүнсний аюулгүй байдлыг чандлан мөрдөж сахих шаардлагатай.
Зориулалтын сав гэх тодотголтой байсан ч халуун хүнсийг хуванцар саванд хадгалдаггүй юм. Энэ нь өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог. Тиймээс дэлхийн 60 гаруй орон хуванцар савны эсрэг зохих арга хэмжээг авч эхэлсэн. Манай улсын тухайд Засгийн газраас хуванцар сав, нийлэг ууттай холбоотой тогтоол гаргасан.
Тодруулбал, малчин өрх, тариалан эрхлэгч, анхан шатны үйлдвэрлэгчээс эхлээд боловсруулах, тээвэрлэх, түгээх, худалдах, хэрэглэх бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг тухайн сүлжээнд оролцогчид хариуцна гэж ойлгож болно.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр хуулиудын хүрээнд Засгийн газрын тогтоол, дүрэм журмуудыг шинэчлэн, аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд сургалт, хэлэлцүүлэг өргөн хүрээнд хийсэн. Нэг үеэ бодвол үйлдвэрлэгчид, хувь хүмүүс хариуцлагаа ухамсарлаж хуулийн мөн чанарыг ойлгож байгаа
Түүнчлэн жил бүр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг эрсдэлийн үнэлгээнд хамруулж эрсдэл “их”, “дунд”,“бага” гэж ангилан,“их”, “дунд” эрсдэлтэйг нь төлөвлөгөөт шалгалтад хамруулж эрсдэл үүсгэх магадлалтайд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь аж ахуй нэгжийг шалгах тухайгаа жилийн өмнөөс зарлаж олон нийтэд мэдээлдэг, илэрсэн зөрчилд нь торгууль шийтгэврийг урьтал болгохгүй, бизнес эрхлэгчдэд дарамт болохгүйгээр хийж, зөвлөмж өгдөг болсон хэдий ч зөрчил гаргадаг асуудал байсаар л байна.