МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал – шийдэл” сэдвээр цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал солилцон хэлэлцүүлэг зохион байгуулав.
“Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сарын аяны хүрээнд хийгдэж буй тус хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж байгууллагад тулгамдаж буй бэрхшээлийн талаар ярилцаж, асуудлыг нэгтгэн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, зарим асуудлаар холбогдох байгууллагад хандахаар болсон байна.