ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн докторын баг, аймгийн удирдлагуудтай хамтарч 15 сумын ус хөрснөөс дээж авч газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой эсэхэд судалгаа хийхийн зэрэгцээ услалтын системүүдтэй танилцсан байна. Судлаачдын баг Өмнөговь аймагт газар тариалан эрхлэх хэд хэдэн давуу тал байна гэж үзэж байна. Тухайлбал:
-Зах зээл хөгжсөн уул уурхайд нийлүүлэх боломжтой төдийгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг урд хөрш рүү экспортлох боломж
-Дулааны улирал урт
-Эмийн ургамал тариалах
-Үр үржүүлгийн талбай бий болгох
-Малын тэжээлийн ургамал тариалах
-Жимс жимсгэний мод тариалах боломжууд байна. Уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ газар тариаланг хөгжүүлнэ.
Мөн энэ үеэр бүх сумдад агрономич бэлтгэх талаар санал солилцлоо.