Өмнөговь аймаг дахь Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна. Баярын хурал 2018-06-05-ны өдөр болж, салбарын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож, шилдэг тэргүүний ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Тэд анх 18,8 сая квт цахилгаан эрчим хүч худалдан авч түгээлтийн алдагдлаар 35,8 хувийг алдаж байсан бол өнөөдрийн байдлаар 44 сая квт цахилгаан эрчим хүчийг худалдан авч 37,1 сая квт эрчим хүчийг хэрэглэгчиддээ борлуулж ашигтай ажиллаж байна.