"ЭРДЭМ ТӨГӨЛ"-ИЙГ БАЙГУУЛАВ
Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал. Өмнөговьчууд 2018 оныг Бүтээн байгуулалтын жил болгон онцолсон. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байна. Өмнөговь аймаг дахь Капитрон банкны хамт олон Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн гадаа талбайд "ЭРДЭМ ТӨГӨЛ"-ийг байгуулжээ. Тухайлбал 280 метр хашааг сольж, 500 ширхэг мод тарьж, зүлэгжүүлэлт, цэцгийн мандал, сүүдрэвчүүдийг хийсэн байна. Уг бүтээн байгуулалтын ажилд 24,3 сая төгрөгийг зарцуулжээ.
Бүтээн байгуулалтад идэвхи санаачилгатай оролцож буй та бүхэндээ талархал илэрхийлье.
@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна_2018
