MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БҮС ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХОЛБОО (МАС)–НЫ 27-Р ЕРӨНХИЙ ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

    БҮС ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХОЛБОО (МАС)–НЫ 27-Р ЕРӨНХИЙ ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

    2018-04-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      БҮС ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХОЛБОО (МАС)–НЫ 27-Р ЕРӨНХИЙ ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

    Турк Улсын стандартын байгууллагын санаачлагаар зохион байгуулж буй “Бүс хоорондын Стандартчиллын холбоо” (MAC)–ны 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөн 4-р сарын 18-19-ний өдрүүдэд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулга, уулзалтад Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Грузин, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орнуудаас нийт 40 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Турк улсын Стандартын байгууллага болон Монгол улсын Стандарт, хэмжилзүйн газар ажиллаж байна.  

    Энэхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Туркийн стандартын байгууллага (ТИС) ба Бүс хоорондын стандартчиллын холбоо (МАС)-ны ерөнхийлөгч Себахиттин Коркмаз, Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухиттин Ахмет Йазал, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар оролцлоо.

    Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр чуулганыг нээж үг хэлэхдээ  “Монгол улс Олон улсын стандартчиллын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлд нийцүүлэн стандартчилал, итгэмжлэл, тохирлын үнэлгээний талаарх шинэ тогтолцоо, шинэ эрх зүйн орчинг бий болгон ажиллаж байна. Цаашид ч бид бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чацуу Бүс нутаг хоорондын стандартчиллын холбоо /МАС/-ны үйл ажиллагаанд нэгэн адил идэвх, санаачлагатай ажиллахаа хурлын индрээс мэдээлэхэд таатай байна. Стандарт, хэмжил зүйн газар  Евразийн эдийн засгийн комисс хоорондын “Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах санамжбичиг” байгуулсан туршлага дээрээ үндэслэн МАС-ын гишүүн орнуудтай энэ төрлийн санамж бичиг байгуулж, худалдааг хөнгөвчлөх, стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг ижилтгэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээ, мэдээлэл солилцох, сургалт семинар явуулах, туршлага хуваалцах чиглэлээр хатран ажиллахад  тааламжтай байна” хэмээн дурьдсан юм. 

    Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга, уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс хоорондын стандартчиллын холбоо (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг  хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой.

    Энэ удаагийн Бүс хоорондын стандартчиллын холбооны ерөхий чуулганы голлох сэдэв бол “Мэдээллийн технологи ба кибер аюулгүй байдлын салбарын стандартчилал” юм. Тиймээс энэ сэдвийн хүрээнд 4-р сарын 19-нд хэд хэдэн илтгэл мэдээлэл тавигдах юм. Тухайлбал, “Мэдээллийн технологийн засаглал, кибер аюулгүй байдал” сэдвээр Туркийн стандартын байгууллагын дээд компьютерын инженер, шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Айше Гюль Ибришим, "Мэдээллийн технологи, аюулгүй байдлыг стандартчилах үндэсний хүчин чармайлт" сэдвээр Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны гишүүн, профессор Т.Халтар нар илтгэл, мэдээлэл өгнө.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МАССЫН ЭТАЛОНЫ ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА, ХЭМЖЛИЙН ЧАДАВХ(CMC)-ыг Олон Улсад хүлээн зөвшөөрч, Олон Улсын Жин хэмжүүрийн товчоо(BIPM)-ны цахим санд бүртгэлээ

    2020-09-14 07:54:42

    СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ ЭРГЭХ ХОЛБООТОЙ АЖИЛЛАНА

    2020-09-10 07:36:05

    “ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ОЛИМПИАД” зохион байгуулагдана

    2020-09-10 07:24:30

    МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАР СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТ АЖИЛЛАА

    2020-09-10 07:12:57

    ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР

    2020-06-09 01:26:06

    ОЛОН УЛСЫН ИЖИЛ ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    2020-05-22 09:19:36

    MNS 6828:2020 АМНЫ ДААВУУН ХААЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТ БАТЛАГДЛАА

    2020-03-17 12:42:18

    ОЛОН УЛСЫН АУДИТЫН 5 ДАХЬ УДААГИЙН ДАВТАН ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    2020-03-16 14:41:31

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    2025-07-08 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
    2025-07-08 19:49:00
    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!