Мэргэжлийн хяналтын ажилтны баярын өдрийг тохиолдуулан салбартаа амжилт гарган ажилласан улсын байцаагчид, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболд, улсын байцаагч Н.Эрдэнэчимэг, Б.Туяа, Б.Батчимэг, Ш.Гэрэлт-Од, Буянт-Ухаа дахь ХМХА-ны улсын байцаагч С.Батчимэг нарыг шагнав. Мөн МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр МХЕГ-ын улсын байцаагч Б.Мөнхсайхан, Б.Бүрэнжаргал, Ч.Ариунтуяа, Т.Отгонбаяр, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн И.Мөнхбаяр, жолооч Х.Цогтсайхан, Буянт-Ухаа ХМХА-ны улсын байцаагч Х.Нямбаатар, Ч.Алтантүлхүүр нарыг, “Хилийн төлөө” тэмдгээр МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Хосбаяр, улсын байцаагч Н.Энхтайван нарыг, Монголын дотоод аудиторын “Хүндэт тэмдэг”-ээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Оюунбилэг, улсын байцаагч Ж.Нарантуяа, мэргэжилтэн А.Сарангэрэл нарыг шагнасныг гардуулан өгөв.