Тавигдах шалгуур:
Цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, физик, хими, байгал шинжлэл, геологи, гидрогеологи, уул уурхай, эрчим хүч, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа 1, 2 дугаар ангийн оюутан байх;
Сурлагын голч дүн 3-аас дээш байх;
Суралцахыг хүсэж байгаа мэргэжлийн суурь хичээлүүдийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн “A, B” байх;
25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
Оюутны үнэмлэх;
Голч дүнгийн тодорхойлолт;
Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ дээрх материалуудыг нотариатаар баталгаажуулсан байх ба шалгалтын хураамж болох 5000 төгрөгийн хамт авч ирнэ үү.
Бүртгэл: Цөмийн энергийн газрын нэгдсэн байр, 309 тоот өрөөнд 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд 13.00-17.00 цагийн хооронд явагдана. Утас: 62-263146, 89091323
Сонгон шалгаруулалт:
2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт “Математик”-ийн шалгалт”
2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагт “Орос хэл”-ний шалгалт
Хаана: МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2,3 дугаар давхрын уншлагын танхимуудад шалгаруулалтыг явуулна. Шалгалтад оролцохдоо иргэний үнэмлэхтэй ирнэ
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/russia20132014хаягаас авна уу.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР