MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Шадар сайд Ө.Энхтүвшинд “Хүндэт доктор” цол олголоо

    Шадар сайд Ө.Энхтүвшинд “Хүндэт доктор” цол олголоо

    Уулзалт 2018-02-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид (РАНХиГС) өчигдөр (2018.02.27) зочлов. Шадар сайд Ө.Энхтүвшин тус академийг ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи нэртэй байхад Түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан билээ.

    Шадар сайд Ө.Энхтүвшин академийн ректор В.А. Маутай уулзах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаас түүнд “Хүндэт доктор” цол олгосныг дуулгаж, Эрдмийн зөвлөлийн хуралдаанд урьсан юм. Ийнхүү Шадар сайд Ө.Энхтүвшин 72 жилийн түүхтэй тус академиас “Хүндэт доктор” цол хүртсэн гадаадын 10 дахь иргэн боллоо.

    Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн дурсгалын дэвтэрт монгол бичгээр сэтгэгдлээ үлдээн, Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Хүндэт доктор” хэмээх эрхэм цол хүртээсэнд талархал илэрхийлээд, энэ сургуульд Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд сурч боловсрон, эрдмийн зэрэг цол хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшлийн туг нь болж түүчээлэн манлайлж ирснийг дурссан.  

    “1985-1989 он нь социализмын үе байсан учраас бид марксист философи, улс төр, эдийн засгийн ухаан, коммунист намын түүх зэрэг хичээлийг түлхүү судалдаг байсан. Хэдийгээр пролетарийн диктатур, социализм, коммунизмын давуу талыг ойлгуулахад багагүй цаг зарж байсан ч аливаа асуудалд хандах шинжлэх ухаанч арга зүй, хандлагыг эзэмшүүлэх гэж хичээн зүтгэж байсан эрдэмтэн багш нарынхаа гавьяаг би үргэлж бахдан ярьдаг. Нийгмийн үзэгдэл, үйл явдлын агуулга ба хэлбэр, харагдах байдал ба мөн чанар, шалтгаан ба үр дагавар, ерөнхий ба тусгай, нийтлэг ба онцлог, төсөөтэй ба ялгаатай талуудыг ялгаж салгах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, аливаа үзэгдлийг хувьсал, хөгжил, хөдөлгөөн дунд нь, бас харилцан хамаарал шүтэлцээн дунд нь авч үзэж бай гэж бидний тархи толгойд шингээсэн тэр арга зүй хэзээ ч хуучрахгүй. Ийм зарчим, арга барил миний хувьд судалгаа шинжилгээ, нам улс төрийн болон хамт олныг удирдан зохион байгуулах, түүнчлэн өөрийгөө хөгжүүлэх аль ч чиглэлийн ажилд өдөр тутамд хэрэглэгддэг билээ. Ийм арга зүй нь туйлшрах, хэлбэрдэх, аялдан дагах, улстөржүүлэх, сэтгэл хөдлөлөөр хандах, мухар сохроор үгүйсгэх зэрэг аливаа алдаа дутагдлаас сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байдаг... Тус сургуулийг үе үед төгссөн улстөрчид, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ийм л байр суурийг тэртээх 1990 оны болон түүнээс хойших аливаа эгзэгтэй, ээдрээтэй үйл явдлын үед тууштай барьж ирснийг би сайн мэдэх хүний хувьд энэхүү хүндэт танхимын индэр дээрээс дуулгахад таатай байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ дурдав.

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи нь хүмүүнлэгийн болон нийгэм, эдийн засгийн чиглэлээр 57 салбар сургуультай, ОХУ болон Европт томд тооцогдох их сургууль бөгөөд 160 мянган оюутан суралцаж байгаагийн 1000 нь гадаадын оюутан аж. 2017-2018 оны хичээлийн жилд 43 монгол оюутан суралцаж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин эдгээр монгол оюутны төлөөлөлтэй уулзаж, амжилт хүсэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

       

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа

    2025-09-12 19:55:00

    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

    2025-09-11 16:17:00

    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

    2025-09-11 09:40:00

    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов

    2025-09-11 09:01:00

    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

    2025-09-10 15:21:00

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

    2025-09-10 12:22:00

    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

    2025-09-10 12:16:00

    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

    2025-09-09 16:52:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!