MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » У.Хүрэлсүх: Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

    У.Хүрэлсүх: Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

    Хэлсэн үг 2017-11-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн ажилтны Улсын II чуулган” Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе.

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө !

    Соёл, урлагийн зүтгэлтнүүд, авьяас билэгтнүүд ээ !

    Монголын соёл, урлагийн ажилтны улсын хоёрдугаар  чуулганыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

    Манай уудам эх орон даяар соёлын үрийг тарьж, үндэсний соёлын үнэт өв, дурсгалаа хадгалан хамгаалж, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа Монголын соёл, урлагийн салбарын хамт олон, ажилтан, ажиллагсад, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачид, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагч  иргэддээ болон хилийн чанадад ажиллаж, амьдарч, өв соёлоо сурталчлан таниулж буй хүмүүстээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, бахархах соёлтой ард түмэн. Бид түүх, соёлын нандин өв уламжлалаа өнөө хүртэл хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж, түүгээрээ хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 

    Дэлхий дахинд даяарших үйл явц эрч хүчтэй өрнөж буй эдүгээ үед монгол угсаатан, үндэстний язгуур өв, уламжлалт соёл, эрхэм ёс заншил, зан үйл, үнэт зүйлс бүдгэрэн мартагдаж  хэрэглэж уламжлагдах нь хумигдах хандлагатай болж байна. Энэ нөхцөлд бид өвөг дээдсийнхээ түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, цэгнэн үзэж дэвшилттэй бүхэнд нь хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны шаардлага юм.

    Монгол Улсын үе үеийн төр, засаг үндэснийхээ язгуур, уламжлалт болон орчин цагийн соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалан, хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлж ирлээ.

    Түүнчлэн Монгол Улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Конвенциудыг хэрэгжүүлэх,  үндэсний соёлын өвөө хадгалж хамгаалахад анхаарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хийгээд Соёлын биет бус өвд  20 гаруй төрөл зүйлийг бүртгүүлж, тэдгээрийг хадгалж хамгаалах ажлыг үндэсний хэмжээнд, мөн зарим улс орон, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

    Сүүлийн жилүүдэд “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, зохиогчийн эрх, соёлын өв, номын сан, монгол хэлний холбогдолтой хуулийг баталж, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, соёлын биет бус өвийг хамгаалах талаар 10 шахам хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.  Энэ ондоо багтаан Засгийн газраас “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр соёлын биет бус болон биет өв дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

    Манай Засгийн газраас бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ.

    Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэхэд анхаарч хэд хэдэн аймагт музей, театрын барилга барьж соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

    Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байж жил бүр бололцооны хэрээр өсгөн нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ Та бүхэнд илэрхийлье.

    Соёл, урлагийн ажилтны оюуны өмчийг хамгаалах, үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, урамшуулал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар төрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авах болно.

    Ингээд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхнээс хүсье. Үүнд:

    Нэгдүгээрт. Төрийн болон төрийн бус аль ч байгууллагын соёлын үйл ажиллагаа нь Монгол үндэснийхээ соёлын өв уламжлал, шинэчлэл, орчин цагийн эерэг өнгө аясыг тусгасан, чанартай, хүртээмжтэй байх, нийт үзэгч, сонсогч, хүүхэд залуучуудад төрөлх эх орон, газар нутаг,  хэл соёлын үнэт зүйлсээ хайрлан хамгаалах, түүгээр бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглүүлэх

    Хоёрдугаарт. Соёл, урлагийн салбарын менежментийн бодлогыг боловсронгуй болгох, ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийг  дээшлүүлэх тогтолцоог бий болгож төлөвшүүлэх

    Гуравдугаарт. Олон улс, тив дэлхийн хэмжээнд тэнцэхүйц уран бүтээл туурвих, соёлын бренд үйлчилгээг шинээр бий болгож сурталчлан дэлгэрүүлэх

    Дөрөвдүгээрт. Гэр бүл, хот айл, сум, баг, дүүрэг, хорооноос эхлээд улс үндэстний хэмжээнд уламжилж ирсэн соёлын үнэт зүйлс, өвийг судалж сурталчлах, сэргээн баяжуулж хөгжүүлэх

    Тавдугаарт. Өргөн уудам газар нутагтаа тархан байршиж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрж, эртний нүүдэлчин өвөг дээдсийнхээ өвөрмөц өв соёлыг сэтгэл зүрхээрээ хадгалж хамгаалан авч яваа эгэл жирийн хүмүүс, хөдөөгийн айл өрх, малчин түмэндээ улс, орон нутгийн чанартай урлаг, соёлын байгууллагын шилдэг уран бүтээл, бусад төрлийн үйлчилгээг тогтмол хүргэж байх тогтолцоо бий болгож ажиллах  

    Зургаадугаарт. Бүх шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёс, сахилга, дэг журмыг тогтооход соёл, урлагийн байгууллага, ажилтнууд манлайлан, үндэсний эрх ашиг, нийгмийн шаардлагад нийцсэн шилдэг уран бүтээл, соёлын бүтээлч ажил үйлээр үлгэр дууриалал үзүүлж, үзэгч, сонсогч олон түмнээ соён гэгээрүүлэх, зөв төлөвшүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

    Их Эзэн Богд Чингис хаан “Монгол ёсоо санаж, түүхэн уламжлалаа хүндэтгэсэн цагт миний ард түмэн мөхөхгүй” хэмээн айлдсаныг цөмөөрөө үл мартъюу.

     -оОо-


    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!