MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Уулзалт 2017-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен  баяр хүргэж  халуун дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлье. Ерөнхий сайд Ли Наг Енд миний мэндийг уламжилж өгөхийг хүсье.

    Ази Номхон далайн бүс нутгийн чухал түнш, манай гуравдагч хөрш БНСУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээн ажиллана.

    Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй одоо ч үргэлжилж байна. Монгол улс Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад БНСУ-ын Засгийн газар ОУВС-ийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлье.

    Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах явдал чухал. БНСУ-ын Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан. Миний хувьд Ерөнхий сайдын хувиар БНСУ-д айлчилна гэж бодож байна

    Монгол Улсын Засгийн газар БНСУ-тай харилцаа хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, түүний дотор худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллана. “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах боломжийг судлах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн судалгаанаас нааштай дүн хүлээж байна. Бидний энэ уулзалт ч үүнд түлхэц болох байх.

    Улс орны хөгжил ард иргэдийн амьдралд үр өгөөжтэй мөн хоёр талд харилцан үр ашигтай салбар чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь зүйтэй юм. Элчин сайд та санал бодлоо нээлттэй хуваалцаж хамтран ажиллахыг хүсье

    Бусад улс орнуудаас  хамгийн олон буюу 30 гаруй мянган иргэн маань БНСУ-д ажиллаж суралцаж амьдарч байна. Хоёр орны хамтын ажиллагаанд иргэд солилцоо улам бүр нэмэгдэж байна. Цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хоёр орны агаарын тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч хамтран ажилламаар байна

    Бид Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг хэвээр хадгалж, тогтвортой үргэлжлүүлэх болно. Монгол Улсын Засгийн газрын кабинет өөрчлөгдсөн болохоос бодлого өөрчлөгдөөгүй.Төрд буй хүнд суртал, авилга хээл хахуультай хатуу тэмцэж ажлын сахилга хариуцлагыг сайжруулж ажиллана. Улмаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах эрхзүйн орчныг тогтвортой болгоно. Гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжинэ. Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл Уул уурхайгаас гадна Хөдөө аж ахуй ,газар тариалан, жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барина.

    Монголын онгон байгальд экологийн цэвэр бүтээгдэхүүн, тариа, хүнсний ногоог тариалж экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой.

    Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээн зүтгэж байгаа Элчин сайд танд болон  Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье гэлээ.

    БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Тэр дундаа Төр засгийн төвшинд. 2015 онд БНСУ-ын Ерөнхий сайд танай оронд айлчилснаас хойш Монгол улсын Ерөнхий сайдыг манай орон өөрийн улсад айлчлуулах хүсэлтэй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та манай оронд айлчлахыг зөвшөөрч байгаад талархаж байна.

    Энэхүү айлчлалаар манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам батжиж олон асуудал шийдэгдэх болно.

    Бизнесийн эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогод тань сэтгэл хангалуун байна. Сэлэнгэ аймагт Солонгос-Монголын хамтарсан компани үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэт олон олон төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.

    Монгол Солонгос хоёр улс нь ахан дүүсийн найрамдалт харилцаатай улс. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өсч, он гарсаар эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн ирсэн байна.

    Иргэд хоорондын харилцаа ийнхүү өргөжин тэлж байгаа учраас хоёр орны агаарын тээврийн нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах болно гээд ажлын амжилт хүсч, хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!