MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ж.Эрдэнэбат: Эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ

    Ж.Эрдэнэбат: Эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ

    Мэдээ 2017-06-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд ээ,

    Та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье!

    Энэ чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч Та бүхэнд талархал илэрхийлж байна.

    Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс.  Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016  оны байдлаар 8,3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4,0  тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

    Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд  худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

    Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна.

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

    Мөн энэ сарын эхээр ОХУ-д болсон “Санкт Петербургийн Эдийн засгийн форум”-ын хүрээнд ч бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар олон улс орны бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс хэлэлцсэн.  

    Монгол Улсын уламжлалт хөршийн хувьд ч, мөн гадаад худалдааны нийт эргэлтийн 70 гаруй хувь нь ногдож байгаагийн хувьд ч хоёр хөрштэй хийж байгаа гадаад худалдааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх нь манай ашиг сонирхолд нийцэх болно.

    Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан.  Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ.

    Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна.

    Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилго бүхий “Хөгжлийн зам  хөтөлбөр”-ийгсаяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан гурван улсыг хамарсан“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 

    Ингэхэд Монгол Улсын баримталж буй гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах нь туйлын чухал гэдгийг бид гүнээ ухамсарлаж бүс нутгийн чанартай дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

    Улс орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн Засгийн газар хоорондын харилцаанаас гадна бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай, нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэж бид үзэж байна.

    Монголын Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн чуулга уулзалтад нэр хүнд бүхий “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийнн төлөөлөл оролцож байгаад бид ихээхэн талархаж байна.

    УИХ-аас өнгөрсөн намар батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллаж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкны хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо.

    Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ онд болон дунд хугацаанд хэрэгжих уул уурхай, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаад байна.

    Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн түвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна.

    Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой болон бусад ордын төсөл хэрэгжиж эхлэх нь эдгээр төслийг дагасан худалдаа, тээвэр, ложистик, ханган нийлүүлэлтийн олон тааламжтай боломжийг бий болгож байна.

    Дунд хугацаанд манай улсын макро эдийн засгийн төлөв хандлага өөдрөг байхаар байгааг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бие даасан шинжээчдийн гаргаж буй тайлан, судалгаанаас харж болохоор байна.

    Эрхэм бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид аа,

    Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно. Та бүхнийг Монголын бизнес эрхлэгчидтэй бизнесийн гэрээ, хэлцлээ итгэлтэйгээр байгуулахыг уриалж байна.

    Төр, засгийн зүгээс макро эдийн засгийн орчны тогтвортой байлгах, засаглалын эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа тавьж ажиллах болно.

    “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор болж байгаа чуулга уулзалтад оролцогч Та бүхний бизнесийн үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ

    2025-12-24 16:30:00

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

    2025-12-20 16:47:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа

    2025-12-19 17:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

    2025-12-18 17:37:00

    Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

    2025-12-17 16:17:00

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

    2025-12-15 11:43:00

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    2025-12-13 18:29:00

    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа

    2025-12-12 16:36:00

    Шинэ мэдээ

    Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
    2025-12-24 16:30:00
    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
    2025-12-20 16:47:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
    2025-12-19 17:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
    2025-12-18 17:37:00
    Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
    2025-12-17 16:17:00
    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!