MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АЛТАЙ НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ ЗУРВАС АШИГЛАЛТАД ОРЛОО

    АЛТАЙ НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ ЗУРВАС АШИГЛАЛТАД ОРЛОО

    2017-06-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр Алтай нисэх буудлын аэродромд боллоо.

    Нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат,  Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм,  “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, “Хүннү-Эйр” ХХК-ын Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, шинэ зурвасын ажлыг гүйцэтгэгч “Заабар” ХХК-ийн дэд Дахирал Т.Батсайхан болон албаны бусад хүмүүс, ард иргэд оролцлоо.

    “Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 дугаар сард, цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нисэх буудлын хөөрч буух хайрган болон, хатуу хучилттай зурвас, үерийн далан барих  гэрээт ажлын гүйцэтгэгчээр ЗААБАР ХХК ажиллаж  2008 онд барилга угсралтын ажил эхэлж ,  2009 онд 2,3км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн. 

    Мөн 2013 онд 3620 м үерийн далан барих ажил дуусч,  2016 оны 12 сард 2,9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт , 15 м өргөнтэй явгалах зам, 120м урттай,  85м  өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр албан ёсоор нээж байна.

    Шинэ зурвасын нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын баруун хязгаар нутгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, өнөөдөр Алтай хотын нисэх буудал орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн зорчигч, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хөөрч буух, хатуу хучилттай зурвас ашиглалтад хүлээн авч байна. 

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах, алслагдсан аймаг, сумдад төрийн үйлчилгээг ойртуулах зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Сүүлийн 7-8 жил үргэлжилсэн  Доной нисэх буудал, Алтай нисэх буудлын зурвас барих ажлыг эцэслэн, ийнхүү өнөөдөр Алтай хотын нисэх буудлын зурвасыг ашиглалтад хүлээн авч байгаад баяртай байна” гэлээ.

    Энэхүү иж бүрэн аэродром ашиглалтанд орсноор иргэдэд үйлчлэх агаарын тээврийн үйлчилгээний чанар сайжирч, нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн  мөн онцолсон.

    Цаашид гэрэл суултын систем ашиглалтанд орж  “Алтай” нисэх буудал шөнийн нислэг хийх боломжтой болох юм.

    Алтай нисэх буудлын шинэ аэродром ашиглалтад орж байгаатай холбогдуулан дөнгөж өчигдөр Улаанбаатарт ирсэн “Хүннү айр” авиа компанийн 2 дахь “АТР-72” агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдлээ. Тус агаарын хөлөгөөр энэ сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Улаан-үдэ-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА

    2017-10-10 07:03:41

    ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ

    2017-10-10 06:10:37

    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    2017-10-06 07:16:56

    ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ

    2017-10-06 07:15:52

    Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

    2017-10-04 05:33:40

    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

    2017-10-02 09:28:10

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    2017-10-02 09:27:11

    МОНГОЛ УЛС, КАМБОЖИЙН ВАНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

    2017-09-29 06:53:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!