MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ж.Эрдэнэбат: Хар тамхи, мансууруулах бодис борлуулсан, түүгээр үйлчилсэн ямар ч байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болго

    Ж.Эрдэнэбат: Хар тамхи, мансууруулах бодис борлуулсан, түүгээр үйлчилсэн ямар ч байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болго

    Мэдээ 2017-06-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье.

    Эрүүл бие, саруул ухаантай иргэн бол тухайн улс орон оршин тогтнох, хөгжихийн  үндэс. Иймд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь нэг талаар төрийн үүрэг. Нөгөө талдаа хамгийн гол нь хувь хүний үүрэг. Гэвч хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ  нь хувь хүний ухаан, ухамсарт нь зуун хувь найдаад сул орхиж болохгүй нийгмийн тахал болоод байна.

    Сүүлийн  10 орчим жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөн нэмэгдэж, түүнээс олсон хууль бус хөрөнгөөр хууль бус зэвсгийн наймаа, мөнгө угаах, хүн худалдаалах, терроризмыг санхүүжүүлэх  зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг санхүүжүүлж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг боллоо.

    Иймд НҮБ-аас тодорхой санал санаачилга гаргаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй хамтдаа тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоо нэгтгэн,  хамтран ажиллаж байна. Монгол Улс ч хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхий нийтийн үйлсэд мөр зэрэгцэн яваа, цаашид ч илүү идэвхтэй явах ёстой.

    Хар тамхи, мансууруулах бодис гэх аюул хэдхээн жилийн өмнө монголчууд бидэнд хол, хамаагүй мэт сонсогдож, хэзээ ч хаалга тогшихгүй аятай амгалан байлаа. Харин өнөөдөр энэ тахал хаалга тогшихгүй орж ирээд зогсохгүй, хойморт гараад суух нь холгүй аюулын харанга дэлдэж байна.

    Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо, холбогдогчдын тоо жилээс жилд нэмэгдэх боллоо. Хураагдаж байгаа энэ төрлийн бодисын хэмжээ ч нэмэгдлээ. Хэрэглэгч, донтогчдын хүрээ ихсэч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа идэвхжиж улмаар улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох, цаашид хүн амын эрүүл мэнд болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

    НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж дүгнэж байв. Гэтэл ердөө гуравхан жилийн дараа буюу НҮБ-ын 2014 оны тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодисын  хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн байна.  Энэ бүхэн бол цөөхөн монголчууд бидний хувьд аюулын харанга, дохио мөнөөс мөн.

    Монгол Улсын төр, засгаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, мөн Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял, хүлээлгэх хариуцлагыг чангатгалаа.

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албатай Вена хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Засгийн газар холбогдох байгууллага, агентлагийн чадавхийг бэхжүүлэх, сургалт явуулах, техник хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Гэхдээ энэ бүхэн хангалтгүй. Хар тамхи, мансууруулах бодис гэх тахлаас өөрийгөө болон өөрийнхөө хайртай хүмүүсийг хамгаалах, монгол хүний удмын санг монголоор нь авч үлдэх хамгийн сайн хамгаалалт, хамгийн сайн дархлаа бол монгол хүн та өөрөө юм. Иймд би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан нийт эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн, мэргэжлийн хяналтын байгууллагынханд хандаж зарим нэг санаа хэлье.

    Эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн сайхныг төлөө байнга санаа тавьж, хол, жигшиж явах муу муухай бүхнийг багаас нь ойлгуулан оюун санаа, ухамсарт нь суулгаж өгдөг ард түмэн. Уламжлалт нь энэхүү гэрийн хүмүүжлийнхээ эхэнд хар тамхи, мансууруулах бодисын  талаар оруулан, хор хөнөөлийг нь  үр хүүхэддээ ойлгуулж байх хэрэгтэй. Бид заримдаа, биеийг нь төрүүлснээс бус, ухааныг нь төрүүлсэн биш гэж үр хүүхдийнхээ буруу хүмүүжилд өөрийгөө зөвтгөх нь бий. Гэвч өнөөдөр бид үр хүүхдийнхээ оюун ухаан, хүн болох төлөвшилд, аюулгүй амьдрахад байнга санаа тавихаас өөр аргагүй даяаршлийн нийгэмд амьдарч байна.  Хүн бүр эцэг, эх байх үүргээ сайн биелүүлэхийг та бүхэндээ уриалж байна.

    Сэтгүүлзүй бол соён гэгээрүүлэх нийгмийн үүрэгтэй. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагынхан маань энэ үүргээ биелүүлж, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулахад редакцын бодлогоо чиглүүлж, давтамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

    Хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямарч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийн зохицуулалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг ЦЕГын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болгож байна.   

    Засгийн газар  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, чиг үүрэг байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороог Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан, үйл ажиллагаа нь эрчимжиж байна.

    Цаашид  Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх шатанд хангах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, шинж чанарыг тодорхойлох шинжилгээ хийх орчин үеийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинжээч, мэргэжилтний чадавхийг сайжруулах, энэ чиглэлийн эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгох зэргээр шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

    Эдгээр үйл ажиллагааны үр өгөөж, амжилт нь Та бидний хамтын ажиллагаанаас шууд хамаарах учиртайг энд онцлон тэмдэглэмээр байна.

    Эцэст нь хэлэхэд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд эхлэл гэж байхгүйтэй адил төгсгөл ч гэж байхгүй. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тэмцэлд ялагдах эрх дэлхий нийтэд, ялангуяа гуравхан сая монголчууд бидэнд байхгүй. Хэрвээ ялагдвал бидний ялагдалтай  хамт монгол үндэстэн, монгол удмын сан мөхөх ч аюултайг монгол хүн бүр цаг ямагт санаж явах учиртай.

    Улс орон эдийн засгийн хямралаа давахад зөв бодлогоос гадна ихээхэн хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Харин хар тамхи, мансууруулах бодисын хөнөөл нь тахлын хэмжээний асар их аюултай ч түүнээс урьдчилан сэргийлж, улсаа улсаар нь, үндэстнээ үндэстнээр нь авч үлдэхэд их мөнгө хэрэггүй. Харин хүн бүрийн сэтгэл, зүтгэл хамгийн их хэрэгтэй. Энэ талаархи төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын идэвх, санаачилга чухал бөгөөд Засгийн газраас Та бүхний гаргасан санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болно.Чуулганы ажиллагаанд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

    2025-08-07 16:21:00

    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

    2025-08-06 13:38:00

    Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай

    2025-08-05 10:08:00

    Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

    2025-08-04 18:20:00

    Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    2025-08-04 18:15:00

    Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа

    2025-08-04 16:37:00

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

    2025-08-02 10:53:00

    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    2025-08-01 09:51:00

    Шинэ мэдээ

    Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    2025-08-07 16:21:00
    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
    2025-08-06 13:38:00
    Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    2025-08-05 10:08:00
    Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
    2025-08-04 18:20:00
    Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    2025-08-04 18:15:00
    Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
    2025-08-04 16:37:00
    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
    2025-08-02 10:53:00
    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа
    2025-08-01 09:51:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Таехюн Лийг хүлээн авч уулзлаа
    2025-07-31 09:32:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!