MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

    Мэдээ 2017-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.

    “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочин статусаар оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6000 гаруй төлөөлөгчид хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан. 

    Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгаагаа онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петебургийн олон улсын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулганд хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Ерөнхий сайд, Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын амбан захирагч, хил залгаа мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.

    Уг уулзалтуудын хүрээнд шийдэгдсэн асуудлуудыг онцолбол:

    1.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа үг хэлж, хөрөнгө оруулагчдийн өмнө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг зарласан. Тэрээр: Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй. Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна гэлээ.

    2.  Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг энэ удаагийн албан уулзалтууд нотоллоо.

    3.  Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон. Монгол Улс баруун, зүүн төмөр замын коридор байгуулах явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн эхний ээлжид Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

    4.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй хийсэн уулзалтаар шийдсэн бас нэгэн түүхэн шийдвэр бол “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор нэг жилд хийх ачаа эргэлтийг 30 сая тонноор нэмэгдүүлсэн явдал юм. Энэ шийдвэр манай улсын төмөр замын салбарын түүхэнд эрчимтэй эргэлтийг авчрах юм.

    5.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтаар тус улсаас манай улсад олгох 1 тэрбум ам.доллларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын нөхцөлийг өөрчилж, боловсруулах үйлдвэр байгуулна.

    6.  Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа энэ удаад дахин нотоллоо.

    7.  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улсын “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг манай улсад ОХУ-ын тусламжаар хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар 4119 мянган тун вакцин буюу 7 сая малд хийх вакциныг олголоо.6 сард багтаан 7 тэрбум рублийн өртөгтэй шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин нийлүүлнэ.

    8.  Манай улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох бөгөөд энэ сард багтаан тоног төхөөрөмжийг аваачих бэлтгэл хангагдана.

    9.  Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна. Мөн ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов.

    10.  Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.УБ хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.

    11.  ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелын сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

    12.  Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдсанаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдлээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!