MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН ФОРУМ-2017"-ЫН ҮЕЭР ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД М.Ю.СОКОЛОВ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫХАНТАЙ УУЛЗЛАА

    "ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН ФОРУМ-2017"-ЫН ҮЕЭР ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД М.Ю.СОКОЛОВ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫХАНТАЙ УУЛЗЛАА

    2017-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын тээврийн форум-2017"-ын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын тээврийн сайд М.Ю.Соколов тэргүүтэй албаныхантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав.

    Москва хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр сайд уулзсанаас хойш Монгол-Оросын тээврийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг талууд уулзалтын эхэнд онцоллоо. Энэхүү уулзалтаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцов.

    Сайд Д.Ганбат Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот-Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл болон зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа дуулгав. Тиймээс хойд коридорын ОХУ-тай холбогдох хэсэг болон Кызыл-Курагинотой холбох асуудлыг ойрын үед мэргэжилтнүүдийн төвшинд нарийвчлан хэлэлцэх саналтай байгаагаа сайд Д.Ганбат илэрхийлэв.

    Түүнчлэн зүүн коридорын төслийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болох ач холбогдолтой тул энэ төслийг дэмжиж, эдийн засгийн коридорын тэргүүн ээлжид хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад байгаагаа дуулгалаа. Хоёр улсын тээврийн сайд нар авто зам, автотээвэр, төмөр зам болон агаарын тээвэр зэрэг өргөн хүрээнд ярилцсан бөгөөд мөн АН-2 маркын онгоцны шинэчилсэн загвар болох ТВС-2МС онгоцыг Монгол Улсад үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА

    2017-10-10 07:03:41

    ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ

    2017-10-10 06:10:37

    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    2017-10-06 07:16:56

    ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ

    2017-10-06 07:15:52

    Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

    2017-10-04 05:33:40

    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

    2017-10-02 09:28:10

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    2017-10-02 09:27:11

    МОНГОЛ УЛС, КАМБОЖИЙН ВАНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

    2017-09-29 06:53:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!