MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯАМДУУД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

    ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯАМДУУД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

    2017-05-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоног тохиож байна-

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, чиг хандлага болон ослоос үүдэлтэй өвлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарласан бөгөөд энэ хүрээнд НҮБ-аас 2 жил тутамд 7 хоногийг тодорхой уриатайгаар зохион байгуулж эхэлжээ. Энэ жил “Хурдаа хас, амь насаа аварья” уриатайгаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд болгон зарлаад байна.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ 2016 оны зам тээврийн ослын үзүүлэлтээс харахад 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд болсон нь хурдтай холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгааг дурдлаа.

    Мөн ард иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор сайд нарын хамтарсан тушаалаар урьдчилан сэргийлэх бүхий л боломжийг хамтран хэрэгжүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцоллоо.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүлэн ажилладаг. Тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөнд оролцогч нарын сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах талаар Засгийн газрын түвшинд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулаад байгаа аж.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл  зам тээврийн ослын дуудлага 8,2%, бүртгэгдсэн осол 7,3%, гэмтсэн хүний тоо 19,4%, эд материалын хохирлын хэмжээ 5,9%, нас барсан хүний тоо 20,6%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6%, журамлагдсан автомашин 66,9%, нийт зөрчлийн хэмжээ 20,2% тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байдаг тул замын хөдөлгөөнд оролцогч төдийгүй зам, тээврийн, хууль сахиулах, хяналтын, боловсрол, эрүүл мэндийн, төрийн болон төрийн бус олон байгууллагууд ийнхүү дэмжиж буй юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА

    2017-10-10 07:03:41

    ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ

    2017-10-10 06:10:37

    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    2017-10-06 07:16:56

    ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭСЭН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛГАВ

    2017-10-06 07:15:52

    Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

    2017-10-04 05:33:40

    УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

    2017-10-02 09:28:10

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ГАМШИГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    2017-10-02 09:27:11

    МОНГОЛ УЛС, КАМБОЖИЙН ВАНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

    2017-09-29 06:53:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!