Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс Гэр бүл
хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Орон нутгийн хөгжлийн
хөтөлбөртэй хамтран “Сумдын хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах”
сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Сургалтанд 15 сумын 120
гаруй хамтарсан багийн гишүүд буюу халамжийн ажилтан, нийгмийн ажилтан,
хэсгийн төлөөлөгч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, харъяалах багийн засаг дарга нар оролцож байна.
Сургалтыг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар болон “Монгол
өрх” сэтгэл заслын хүрээлэнгийн мэргэжилтэн, багш нар ярилцлага, багийн
хэлэлцүүлэг, асуулт хариулт, зэрэг сонирхолтой байдлаар зохион явуулж
байна.
Энэхүү сургалтаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль,
Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хуулийн хэрэгжилт болоод хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн
хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Мөн сум, орон нутагт ажиллах багууд, байгууллагуудын үүрэг, оролцоог
нэмэгдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болоод гэр бүлийн
хүчирхийлэлд өртсөн хүнийг хэрхэн хамгаалах, хамтарсан багаараа яаж
оролцох талаар мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь чухал ач холбогдолтой юм.