Монголын эрчим хүч 2013” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар БНСУ-ын Чамбит холдинг компаний Ерөнхийлөгч Юүн Ин Хён, Чамбит Хай теч компаний захирал С.Бямбаасүрэн нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр манай улсад лед гэрлийн үйлдвэр байгуулахаар тохиролцлоо. Дашрамд дурдахад Чамбит холдинг компани нь Солонгос, Бирм, Уругвай зэрэг улсуудад лед гэрлийн үйлдвэр байгуулж байсан туршлагатай юм.