“Монголын эрчим хүч 2013” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах гэрээ байгуулсан “Чайна машинэри инженеринг” /СMEC/ корпорацийн Чандон Чин тэргүүтэй төлөөлөгчдийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү,ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газраас гаргасан Санхүүгийн баталгааны баримт бичгийг гардуулж өглөө. Амгалангийн дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг хангах юм.