“Монголын эрчим хүч 2013” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү,ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар Тайваны Эдийн засаг ,эрчим хүчний яамны Эрчим хүчний газрын гадаад харилцааны хэлсийн дарга Ши Мин Чаон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд харилцан туршлага солилцохоор тохиролцож, хамтын ажиллагааны Санамж бичигт ирэх долдугаар сард Тайваньд гарын үсэг зурахаар болов.