MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ярьж суух цаг, алдах эрх бидэнд байхгүй

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ярьж суух цаг, алдах эрх бидэнд байхгүй

    Мэдээ 2017-03-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий сайд баруун бүсийн тулгуур төв Ховдоос томилолтоо эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж, Ховд аймгийн иргэдтэй өчигдөр уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр, хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

    Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан  уулзаж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, саналыг нь харгалзан аливаа асуудал, хүсэлт бүрийг шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан

    Бидэнд алдаа гаргах эрх байхгүй

    Өнөөдрийн Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч бид ирээдүйдээ итгэлтэй, зоримог ажиллаж байна. Улстөрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг.Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй.  Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны  дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон. Концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулж байна. Заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй, Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан. Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарч байгаа валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.

    Халамжлах ёстой хүмүүсээ л халамжилна

    Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн, цаашдаа улирал сар болгонөгөх  бодолтой байна. Мөн тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах, үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж байна.

    Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөрөө оюутны зээлээр төлдөг болсон.

    Эдийн засгаа сэргээх нэг гарц бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Өнгөрсөн 7 сарын хугацаанд олон ажил хийж нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл бензиний шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар ч байсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд монголчууд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн. Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж  түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол Улс төр, хувийн хэвшил гэлтгүй нүүрсний бодлогоо нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Одоо бид нүүрсээ уурхайн аман дээрээс 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарын дэмжлэг туслалцааг итгэлийг олж авах ёстой. Үүний тулд төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж сахилга баттай байж бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Тийм учраас ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй. Малаа маллах ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой гэлээ.

    Ерөнхий сайдын Мэдээллийн дараа Ховд аймгийн иргэд Ерөнхий сайдаас сонирхсон асуултандаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!