Хэмжил зүйн зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хэмжих хэрэгслийн загварын туршилтын дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.
-Улаанбаатар хотын Цэн констракшн ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Dalian Metery Technology компанид үйлдвэрлэсэн TUF-2000F загварын усны тоолуур,
-Ультрафлоу ХХК-ний хүсэлт болгосон Швейцари улсын Sontex компанид үйлдвэрлэсэн Superstatic 440 зарцуулалтын хувиргагчтай, supercal 531 загварын иж бүрдэл дулааны тоолуур,
-Дээшлэхговь ХХК-ний хүсэлт болгосон БНХАУ-ын Zhuhai beilin fueling equipment co.ltd компанид үйлдвэрлэсэн BL2111Z загварын шатахуун түгээгүүр,
-Мэйжүрмэнт ХХК–ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Ningbo хотын Cixi Wanjian Electric Appliance Factory компанид үйлдвэрлэсэн халуун, хүйтэн усны LXZ загварын усны ухаалаг тоолуур,
-Эндлесс Энержи ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Holley Metering компанид үйлдвэрлэсэн DTSD545S загварын гурван фазын электрон ухаалаг тоолуур,
-Үлэмж Тэлэхү ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Шенжень Стар Инструмент компанид үйлдвэрлэсэн DTSD27Р маягийн гурван фазын олон тарифт электрон тоолуурын загварыг тус тус баталж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор боллоо.
Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийг худалдах, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг дараах аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсэн.
Үүнд:
-Улаанбаатар хотын “Эрчим хүчний хэмжил зүйн лаборатори” ХХК-д цахилгаан эрчим хүчний тоолуур, гүйдлийн трансформатор суурилуулах,
-“Фарос интернэшнл” ХХК-д болон “Ди Жи Эс Трак” ХХК-д хүнд даацын автомашины жин худалдах, суурилуулах, засварлах,
-“Эйч Эн Ди Электроник энержи” ХХК-д цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах,
-“Дээшлэхговь” ХХК-д шатахуун түгээгүүр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар тус тус шинээр олгохоор шийдвэрлэв.