MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад мэдэгдэхүйц ахиц гарчээ

    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад мэдэгдэхүйц ахиц гарчээ

    Мэдээ 2017-01-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөл”-ийн 15 дугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордны Нутгийн Удирдлагын танхимд боллоо.

    Хуралдаанаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага / ОҮИТБС/-ын 2015 оны нэгтгэл тайлан, 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 он хүртэлх замын зургийг батлах асуудлыг хэлэлцлээ.

    Дэлхийн 51 улс орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай улс юм. Энэ нь байгалийн баялгаас улс оронд бий болж байгаа орлогыг олон нийтэд ил болгох замаар, нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, засаглалыг бэхжүүлэх зорилготой. Манай улс  2006 оноос хойш энэ тайланг гаргаж байгаа бөгөөд энэ удаа “ахиц гарсан буюу мэдэгдэхүйц ахицтай” гэж дүгнэгдсэн. Тиймээс 2016 болон 2017 оны тайлангаа улам сайжруулж, 2020 он гэхэд ОҮИТБС-ын стандартын хүрээнд компаниудын ашиг хүртэгч эздийг ил тод болгох төлөвлөгөө, замын зургаа  бүрэн хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна.

    2015 оны нэгтгэл тайланг “Улаанбаатар аудит корпораци” ХХК аудитын консорциум, Английн “Харт Нойрс” компаниуд тулган баталгаажуулалт хийжээ. Төлбөр орлогыг нэгтгэн баталгаажуулалт хийхээс гадна олборлох салбарт олгогдож буй тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдал, үйлдвэрлэл борлуулалт, томоохон хайгуулын ажил, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүчний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэгт хөндлөнгийн дүгнэлт өгсөн байна. Улмаар  Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар үнэтэй зөвлөмжүүдийг өгчээ.

    ОҮИТБС-ын 2015 оны тайлан нэгтгэлд нийт 202 компани, аж ахуй нэгж хамрагдсанаас 8 компани мэдээллээ гаргаж өгөөгүй байна. Засгийн газраас эдгээр компанийг хүлээн авсан орлогоо тайлагнасан 1927 компани, төлсөн төлбөрөө тайлагнасан 689 компаниас эрсдэлд суурилсан аргачлалаар тайлан нэгтгэлд хамруулахаар сонгожээ. Сонгогдсон 202 компани нь 2015 онд Засгийн газарт төвлөрүүлсэн нийт орлогын 97 хувийг бүрдүүлсэн бол мөнгөн дүнгээр Монгол Улс 2015 онд олборлох салбараас нийт 1 их наяд 393 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.

    Орлого төвлөрүүлсэн байдлаар нь авч үзвэл дээрхи компаниудын нийт орлогын 88 хувийг “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Петрочайна Дачин Тамсаг”, “Энержи ресурс”, “Цайртменирал”, “Доншен газрын тос”, “Болд Төмөр Ерөө гол”, “Саусгоби Сэндс”, “Багануур” гэсэн 10 компани дангаар бүрдүүлсэн байна.

    Үндэсний зөвлөлийн гишүүд цаашид тусгай зөвшөөрлийн ил тод байдлыг сайжруулах,  төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн ил тод байдал, санхүүгийн менжементийг хөгжүүлэх, компаниуд ашиг хүртэгч эцсийн өмчлөгчөө ил тод болгох зэрэгт анхаарч ажиллах зэргийг зөвлөмж болголоо. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

    2025-07-01 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа

    2025-06-27 11:49:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!