2017.01.10
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон Хөлөнбуйр сумын малчдад 50 шуудай хивэг, 50 боодол өвс нийт 600.000 төгрөгийн хандив өгч, тусламжийн аянд нэгдлээ. Хивэг, өвсийг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.
Дорнод аймгийн Засагдаргын Тамгын газар, Улаан загалмайн хорооноос “Халуун тус” аян зохион байгуулж, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад тусламж хүргэж байгаа юм.