MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Т.Төмөрбаатар: “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгасан

    Т.Төмөрбаатар: “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгасан

    2016-12-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон хилээр нэвтрүүлж байгаа согтууруулах ундаанд тавьж буй хяналтын талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.

    -ОХУ-ын Эрхүү хотод “Боярышник” гэх бүтээгдэхүүнд хордож амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Та бүхэн албаны эх сурвалжаас мэдээлэл авсан уу?

    -Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс өдөр тутам мэдээлэл авч байна. Болсон үйл явдлын тухай тодруулъя. Эрхүүгийн Ново-Ленино дүүргийн яаралтай тусламжийн төвд 2016 оны 12 дугаар сарын 17-ноос хойш ижил шинж тэмдэгтэй, гүн хордлогод орсон 35-50 настай хүмүүсийн дуудлага нэмэгджээ. Эдгээр хүмүүс жижиг захуудаар зарагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ууж хэрэглэсэн байна.

    Уг бүтээгдэхүүнд метилийн спирт болон антифриз гэсэн хөлдөөх шингэн агуулагдсан бөгөөд шошгон дээр уухыг хориглоно гэсэн бичигтэй байсан хэдий ч хүмүүс авч хэрэглэсэн байна.

    Сүүлийн үеийн мэдээллээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн цехийг олж, хоёр эзнийг нь саатуулсан. Мөн цехээс 47 канистар буюу 500 лиртээс дээш хэмжээний түүхий эдийг хураан авчээ. Тус цехэд гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна "Белая береза", "Царская водка", "Пшеничная", "Финское серебро" гэх нэртэй архи, дарс байсныг хураан авсан байна. 

    Одоогийн байдлаар 58 хүн нас барсан ба 13 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээлэл авлаа.

    -Монголчууд ОХУ-аас хувийн хэрэгцээнд зориулан төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Хилээр ийм бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх талаар ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

    -Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан болон ер нь  хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг даалгаврыг аймаг, нийслэл, боомтуудын мэргэжлийн хяналтын байгууллагад хүргэсэн. Энэ хүрээнд хилийн боомтуудаар нэвтэрч буй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган ажиллаж байна.

    МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ-ын Экспорт, импортын хяналтын хэлтэс, аймгуудын МХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэст 10/3282 тоот албан бичиг хүргүүлсэн.

    Хилийн боомт, гүний хяналтын талбайгаар нэвтэрч буй согтууруулах ундаа, чихэр, жигнэмэг, шоколад зэрэг бүтээгдэхүүнд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдүүлж ажиллахыг даалгасан.

    Түүнчлэн хувийн хэрэглээ гэх нэрийн дор зарим төрлийн барааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн оруулж ирж, худалдан борлуулах зөрчил илэрсээр байгаа тул хяналтыг чангатгах үүрэг, чиглэлийг мөн өгсөн.  

    ОХУ-ын Эрхүү хотод үүссэн энэхүү асуудалтай холбогдуулан “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулаад байна.

    -Ер нь иргэд хэр их хэмжээний согтууруулах ундааг хилээр оруулж ирдэг вэ?

    -Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар хувийн хэрэгцээнд зориулж нэг литр архи, хоёр литр дарс, гурван литр шар айргийг нэг удаад оруулж ирэхийг зөвшөөрдөг. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!