MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

    “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

    2016-12-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ХЗДХЯ-тай хамтран Архивын ерөнхий газраас “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үндэсний музей”-д нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны удирдлагууд, тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үзэсгэлэнг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дотоодын аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, төрийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтуудыг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдэд эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн энэхүү алба түүхэн шинэ үеийн өнгө төрхөөр хөгжиж нэгэн зуу гаруй жилийг үдэж байна” хэмэн онцолж байлаа. Мөн тэрээр “Энэхүү үзэсгэлэн нь ХХ зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх зуу гаруй жилийн хугацаан дахь Монгол улсын хууль зүйн албаны түүхэн хөгжил, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулж, түмэн олныхоо мэдлэгийн далайд дусал нэмж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн юм.Үзэсгэлэнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд  Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж М.Намсрайг томилсон Богд хаантаны зарлиг, М.Намсрай Богд хаантаны шагнасан тамгыг хүлээн аваад яам байгуулж, хэрэг шийтгэснийг айлтгасан айлтгал, 1913 онд Богд хаантаны зарлигаар батлагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхлэн шийтгэх хэргүүд, мөн тус яамны албан хаагчдын тангарагийн эх, яамны бүтэц, орон тоо, эрхлэн шийтгэх  хэргийг тогтоосон Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн заалт, 1921 оны 2 дугаар сарын 22-нд сэргээн босгогдсон Автономит Гадаад Монгол Улсын төрийн яамдын тэргүүн, дэд сайдыг томилсон Богд хаантаны зарлиг, 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын эрхтэй Засгийн газрыг байгуулж, төрийн яамдын сайд, түшмэдийг томилсныг Богд хаантанд айлтгасан айлтгал зэрэг тус яамны үүсэл хөгжилд холбогдох нэн чухал баримт бичгүүд, үе үеийн Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайдуудын гэрэл зураг, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа арван нэгэн агентлаг, байгууллагуудын  түүхэн хөгжлийн эхэн үед холбогдох олон сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг тавигдсан.

    Мөн үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт Хууль  зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ойд зориулан хийсэн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт 30 минутын баримтат киног үзүүлсэн юм. Баримтат кинонд Үндэсний төв архивт хадгалагдаж буй баримт бичиг, түүхэн үйл явдлыг харуулсан дүрс бичлэг, теле мэдээ зэргийг ашигласан байна.

    “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн 12 дугаар сарын 28-ныг дуустал “Монголын үндэсний музей”-д олон нийтэд нээлттэй үргэлжлэх юм.

    АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Архивын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:53

    Архивын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:31

    Архивын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:02

    Архивын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:47

    Архивын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:31

    Архивын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:06

    Архивын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:00:42

    “Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ

    2019-09-05 08:18:38

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
    2025-09-30 16:18:00
    Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
    2025-09-30 10:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа
    2025-09-26 17:37:00
    Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа
    2025-09-26 10:47:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
    2025-09-25 13:37:00
    Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ
    2025-09-24 14:35:00
    Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна
    2025-09-23 22:32:00
    Г.Занданшатар: Хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана
    2025-09-23 17:24:00
    Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа
    2025-09-23 09:43:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!