2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Алс-Инспекшн” ХХК болон “Алфрейдэйч найт азиа аналитикал” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ.
Тус хурлаар MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан дээрх хоёр Техник хяналтын байгууллагуудыг хараат бус байдлын А төрлөөр, ашигт малтмалын ачилт буулгалтын үеийн техникийн хяналтыг гүйцэтгүүлэхээр 3 жилийн хугацаагаар итгэмжлэхийг гишүүд 100%-ийн саналаар дэмжив.
“Алс-Инспекшн” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага нь зэс, молибденийн баяжмал, катодын цэвэр зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрсний дээж авах, дээж бэлтгэх, чийг, жин/тоо хэмжээг тодорхойлохоор 2 дахь удаагаа итгэмжлэгдэж байна.
“Алфрейдэйч найт азиа аналитикал” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага нь зэс, молибденийн баяжмалын дээж авах, дээж бэлтгэх, чийг, жин/тоо хэмжээг тодорхойлохоор мөн 2 дахь удаагаа итгэмжлэгдэж байна.