Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны сарын 12 дугаар сарын 1-ний өдөр хуралдаж, 12 асуудлыг авч хэлэлцэв.
Энэ удаагийн хурлаар MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан лабораториудыг хүсэлт гаргасан итгэмжлэлийн хүрээнд нь итгэмжлэх шийдвэр гарлаа.
Зарим лабораториудад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтийг шинжлэх лабораторийн техникийн чадавхийг дээшлүүлэх, шинжлэх үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг техникийн хорооноос өглөө.