2016.12.01
МХЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/152 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд хийгдэх төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах аж ахуйн нэгж байгууллагыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн төлөвлөж “Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд заасны дагуу олон нийтэд зарлалаа.
Аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх онд Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах эсэхээ www.khyanalt.gov.mn сайтаас үзээрэй.
Хяналт шалгалтын обьектын эрсдэлийн ангилалд хамаарах обьектын жагсаалт баталсан Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 123 дугаар тушаал, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөө баталсан МХЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/152 дугаар тушаалыг home.inspection.gov.mn сайтын Хяналт шалгалт цэсний Хяналт шалгалтын төлөвлөгөө хэсгээс авна уу.