Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас “Үндэсний стандартчиллын стратегийн боловсруулалт” сэдэвт бүс нутгийн сургалт-семинарийг зохион байгуулж, үндэсний стандартчиллын 15 байгууллагаас төлөөлөгчид оролцлоо.
Уг семинари нь Индонези улсын Жакарта хотноо 11 дүгээр сарын 13-19-ны өдрүүдэд болсон юм.
Үндэсний стандартчиллын стратегийн боловсруулах ажиллагаанд үндэсний стандартчилал дахь тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, үндэсний тэргүүлэх салбарт хамаарах стандартуудыг тодорхойлон тогтоох, хүчинтэй байгаа стандарт болон цаашид боловсруулах төслүүдийн уялдааг тодорхойлох, стандартчиллын ажилд зарцуулах нөөцийг тооцоолох, оролцогч талуудын эргэх холбооны задлан шинжилгээг хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах асуудлууд хамаардаг талаар судлан онолын мэдлэг, туршлагад суурилсан мэдээлэл, багийн дасгал дадлага ажлуудыг сургалтаар олгожээ. Стандартчиллын стратегийн баримт бичгийг боловсруулах хамгийн чухал үе шат нь тухайн улсынхаа эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбарыг тодорхойлох явдал бөгөөд үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортын хэмжээ, нийгэмд үзүүлэх ач холбогдол, үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан байдал, оролцогч талуудаас үнэлсэн төвшин хүчин зүйлсүүдээр тооцон төвшингөөр нь тоон утгаар тооцоолсны үндсэн дээр тодорхойлдог байна. Уг семинарит СХЗГ-ын СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн З.Отгонбаяр оролцжээ.