MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Яамдын мэдээ » Агаарын бохирдлыг бууруулах тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

    Агаарын бохирдлыг бууруулах тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

    Яамдын мэдээ 2016-11-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

    Хуралд БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхорол илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ агаарын бохирдлын асуудал зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн асуудал болсныг тэмдэглэж, улс орнууд өөр өөрсдийн арга барилаар утаатай тэмцэж буйг онцоллоо. 

    ДЭМБ-ын судалгаагаар өнөөдөр хот суурин газар амьдарч буй хүн амын 80 хувь нь тогтоосон стандартаас хэтэрсэн агаарын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жил бүр 4,3 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Улаанбаатар хотын хувьд ч амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өсчээ. Мөн цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, багтраа, харшил, хоолой боох өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой, шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо.

    Илтгэлд дурдсанаар агаар бохирдуулах гол бодисууд болох PM2.5, PM10 нь 2.5 ба 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцорууд юм. Тийм нарийн ширхэгтэй тоосонцор нь хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай аж. Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн тоосжилт, барилгын тоосжилт мөн авто замын ус зайлуулах хоолойгүйгээс шалтгаалан үерийн усанд туугдан зам руу орж ирж байгаа шороо зэргээс уг тоосонцор үүсдэг. Дэлхийн олон орон тухайлбал, Англи Улс 1950-иад онд Цэвэр агаарын хууль баталж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар тоосонцрын хэмжээг бууруулж чадсан сайн жишээ болж үлдсэнийг БОАЖ-ын сайд илтгэлдээ онцоллоо. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард нийт 138 удаагийн хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд стандартаас давсан их бохирдолттой байжээ. Энэ нь өвөл харьцангуй хүйтэн болсонтой холбоотой гэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5,9 сая тонн, үүнээс гэр хороололд 10 хувийг хэрэглэж байгаа.Гэхдээ ялгаруулж байгаа бохирдлын 80 хувь гэр хороолол, зургаан хувь цахилгаан станцаас ялгардаг байна. Мөн 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлдэг. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь ч агаарын бохирдлын гол нэг хүчин зүйл болж байгааг сайд Д.Оюунхорол илтгэлдээ дурдлаа.

    Цаашид БОАЖЯ-наас Цэвэр агаар санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх чиглэлийг яамнаас барьж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох, стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, автобусыг хийн түлшинд шилжүүлэх бодлогыг тууштай барих шаардлагатайг сайд Д.Оюунхорол онцоллоо. 

    Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй байна. Байгаль орчны хяналтын тогтолцоо нь БОАЖЯ-наас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх асуудалд доголдол үүсч байгааг ч сайд Д.Оюунхорол илтгэлдээ тэмдэглэсэн. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах асуудал нь зөвхөн төр, засгийн ажил биш. Ард иргэдийн оролцоо, ухамсар ч туйлын чухал байгааг дурдлаа.

    УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралд ЭХЯ, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс оролцож өөрийн илтгэлээ танилцууллаа. 

    Яамдын мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!