MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Яамдын мэдээ » ЭДИЙН ЗАСАГТ ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛАВ

    ЭДИЙН ЗАСАГТ ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛАВ

    Яамдын мэдээ 2016-11-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийгэм эдийн засгийн таагүй үед шинээр бүрэлдсэн Засгийн газар 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, хэтийн төлөвт уялдуулсан олон бодлого шийдвэр гарган ажиллаж байгаа билээ.

    Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд “Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөр”-т тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээний танилцуулгыг өнгөрөгч баасан гарагт хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Занданшатар болон Ажлын хэсгийн гишүүд ЗТХЯ-д ажиллаж хөтөлбөрөө ийнхүү эцэслэн ярилцсан юм.

    Тус яамнаас улс орны эдийн засагт онцгой чухал ач холбогдолтой нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай 6 гол төсөл, хөтөлбөрийг онцлон танилцууллаа.

    Үүнд:

    - Иргэний нисэхийн үйлчилгээнд Олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, энэ ажлын хүрээнд харилцан ажиллах чадамж бүхий систем болон өгөгдлийн нэгдсэн системийг бий болгох;

    - Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах, хэрэгжүүлэх;

    - Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах;

    Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх

    - Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах;

    - Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх зэргийг онцолж юм.

    Дамжин өнгөрөх нислэгийн тоог 5-10 хувиар нэмэгдүүлэх боломжтой

    Иргэний нисэхийн үйлчилгээнд харилцан ажиллах чадамж бүхий систем болон өгөгдлийн нэгдсэн системийг бий болгосноор агаарын хөлгийг тохиромжгүй нислэгийн өндөрт орохоос сэргийлэн удаан хугацаагаар түлш зарцуулахыг зогсоох давуу талтай юм. Мөн агаарын зайн багтаамж нэмэгдэж, дамжин өнгөрөх нислэгийн тоог 5-10 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.  Гол давуу тал нь тодорхой тооны зөрчлийг бууруулах бөгөөд үр ашигтай агаарын замыг бий болгох зорилготой юм.

    Дэлхийн зах зээлд өрсөлдөх бас нэгэн боломж

    Сүүлийн жилүүдийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байна. Азийн авто замын сүлжээгээр автотээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах, хэрэгжүүлснээр хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Энэ хэлэлцээрийг байгуулснаар манай тээвэрчид гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болох юм. Мөн Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэхээс гадна гадаад худалдаа өргөжиж эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж ЗТХЯ-ыхан танилцууллаа. Ингэснээр Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал Азийн авто замын сүлжээний АН3 болон АН4 авто замуудад орчин үеийн дэвшилтэт авто замын тоноглол, төлбөр хураах систем нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг боломж бүрдэх юм.

    Тээврийн зардлыг 3 дахин бууруулах боломжтой

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас эдийн засагт ач холбогдолтой хэмээн үзэж буй бас нэгэн төсөл бол Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам. Энэ чиглэлийн 216 км төмөр замыг нарийн царигийн стандартын буюу 1435 мм-ийн царигтай байхаар тусгасан. Энэ нь цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж үүсгэх юм. Уул уурхайн экспортоос хамааралтайгаар өсөж буй эдийн засагтай орны хувьд эрсдэлийг бууруулах нэг арга зам нь төмөр замын төслүүд юм. Төслийг хэрэжүүлснээр нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна Монголын нутаг дэвсгэрийн доторх тээврийн өртгийг бууруулах боломж бүрдэх юм. Мөн орон нутагт ажлын байр нэмэгдэн, дэд бүтцийн сүлжээ хөгжиж, экспортын өрсөлдөх чадвар дээшилж, нүүрсний тээврийн зардлыг 2.5-аас 3 дахин бууруулах давуу талтай гэж үзэж байна. Хөөт-Бичигт чиглэлд жилд 23.9 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн судалгаа гарсан бөгөөд төмөр замын тээврийн тарифыг 3.3 ам.долларын цент байхаар тооцсон нь хөрөнгө оруулалтаа 11.6-н жилд нөхөх боломжтой гэсэн үг.

    Үүнээс гадна Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Эрдэнэтийн салбар шугамыг өргөжүүлснээр жилдээ 10-15 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэх, цаашид ОХУ-ын Тува Улсын Кызылтэй холбогдон Улуг-Хемийн нүүрсний сав газрын ордуудаас жилдээ 47 хүртэлх сая тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх бололцоотой болох юм байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10 сая тн ачаа, хоёр дахь жилээс эхлэн тээвэрлэх ачааны хэмжээ ихсэж, жилд 20 хүртэл сая тн ачаа тээвэрлэх аж.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл чухал ач холбогдолтой. Төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад дорвитой хувь нэмэр оруулна Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд хэллээ. Энэ төсөл 2019 онд ашиглалтад орвол 2020 онд ашиглалтын үйл ажиллагаанаас хамаараад аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 43.8 тэрбум төгрөг төлөх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

    Нийслэлчүүдийн тулгамдаад буй асуудлыг Богдхан төмөр зам төсөл шийднэ

    Мааньт өртөөтэй холбогдох шинэ “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгээд байна. Энэ төмөр замын шинэ шугамыг барьснаар төмөр замын дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг түүгээр явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулах, мөн шугамыг нийтийн зорчигч тээвэрт ашиглах бололцоо бүрдэх аж.

    Улаанбаатар хотын дундуур гарч байгаа төмөр зам хотыг хоёр хэсэгт хуваадаг бөгөөд түгжрэлийн гол хэсэг нь хот орчмын нутаг дэвсгэрт байрлах төмөр зам, авто замтай огтлолцсон 32 гарам юм. Ачааны галт тэргийг хот дундуур явахгүй болгосноор босоо тэнхлэгийн авто замуудаар саадгүй нэвтэрч түгжрэл буурах ач холбогдолтой.  Мөн транзит болон экспорт, импортын ачаанууд дотор бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд дайран өнгөрч нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгаа нь ч шийдэгдэх юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлтэй холбоотой сүүлийн үед нэмэгдэж  буй хүндрэлүүд болох галт тэргэнд дайрагдах, ачааны галт тэрэг авто машинтай мөргөлдөх ослууд гарахгүй, иргэдийн аюулгүй байдлыг хангах давуу талтай. Үүнээс гадна төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний дуу чимээнээс үүдэн хотын оршин суугчдад учруулж буй дуу шуугианы бохирдлыг арилгах ач холбогдолтой бөгөөд 35 км энэхүү төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой аж.

    Яамдын мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!