2016.11.10
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилгоор “Сургалтын төв” байгуулж, нээлтээ хийлээ.
Төвийн нээлтэнд МХЕГ-ын дарга Л.Цагаанхүү, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар оролцож,үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Сургалтын төвтэй болсноор мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн орчин нөхцлийг бүрдүүлэх, удирдах ажилтан, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах давхар ач холбогдолтой юм.