2016.11.10
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон.
Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар 1992 оноос хойш 30 гаруй салбар чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.