MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн аймагт ажиллаж байна

    Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн аймагт ажиллаж байна

    2016-10-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2016.10.14

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг говийн аймгуудад ажиллаж байна. УИХ гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат болон Уул уурхайн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны төлөөллүүд уг ажлын хэсэгт багтжээ.

    Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Засгийн газрын гишүүд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгуудад ажиллаж иргэддээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, мөн хийхээр төлөвлөж буй ажлаа тайлагнаж уулзалт зохион байгуулж байгаа юм. Шадар сайдын хувьд Дундговь аймгийн удирдлагуудтай уулзаж боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, аялал жуучлал, нийгмийн халамж, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Аймгийн удирдлагуудын зүгээс тус аймгийн эдийн засгийн тулгуур мал аж ахуйн салбараа хөгжүүлж Улаанбаатар хотын иргэдийг хүнсээр хангах бололцоотой. Тиймээс Дундговь аймгийн захыг нийслэлд нээх төлөвлөгөөтэй байна гэдгээ танилцууллаа.

    Дундговь аймгийн театр, нэгдүгээр цэцэрлэг, гуравдугаар сургуулийн барилга хуучирч муудсаны улмаас нурах аюултай болсон байна. Мөн долоон сумын эмнэлэг, аймгийн хэмжээнд бүрэн тоноглогдсон нэг түргэн тусламжийн автомашин хэрэгцээтэй, цэвэрлэх байгууламжийн асуудал хүндрэлтэй байгааг хэллээ. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх аймагт дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтад  багтааж өгөхийг хүсэв.  

    Шадар сайд У.Хүрэлсүх тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх, цаашид анхаарч ажиллах, яамны удирдлагуудад уламжлахыг ажлын хэсгийн гишүүдэд тодотголоо.

    Энэ жил тус аймагт 2.7 сая мал өвөлжих бөгөөд бэлтгэл ажилд зориулж 40 сая төгрөгөөр 20 мянган боодол өвс, 30 орчим тонн тэжээл бэлтгэжээ. Мал хамгаалах санд 100 орчим сая төгрөг хуримтлуулсныг цаг тухайд нь өвс, тэжээл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулахаар тусгасан байна.

    Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, худалдааны төвөөр орж, мөн иргэдтэй уулзалт хийсэн юм. Иргэдийн хувьд нэг хэсэгтээ үнэгүйдсэн малын арьс шир, түүхий эдийн үнэ өсч буйд баяртай байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч байлаа.

    Шадар сайд оюутнуудаа дэмжиж оюутны зээл олгож эхэлнэ, ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, ер нь цаашид улс эх орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд бодлогын түвшинд ажиллаж байна гэдгийг дуулгасан юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!