MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Ж.Оджаргал: Монгол Улс дотооддоо бодлогоороо хамтарч чадаагүй нөхцөлд нүүрсний экспортоос ашиг олж чадахгүй

    Ж.Оджаргал: Монгол Улс дотооддоо бодлогоороо хамтарч чадаагүй нөхцөлд нүүрсний экспортоос ашиг олж чадахгүй

    Уулзалт 2016-10-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.

    -Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубийн зүгээс тодорхой асуудлаар  Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ  “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга  Ж.Оюунгэрэл хэллээ.

    Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд:

    -Борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах,

    -Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, боломж,

    -Уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах,

    -Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх арга зам,

    -Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар тус Танхимын зүгээс боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад товч танилцуулж ярилцлаа. Тухайлбал:

    Ард санхүүгийн нэгдэл корпорацийн захирал Ч.Ганхуяг:

    -Бодлогын алдаа гаргаснаас болж ипотекийн зээл өнөөдөр барилгын компаниудын үйл ажиллагааг л тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө,  өнөөдөр зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо буурсангүй. Иймд одоо бэлэн болсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай өрийн бичгээр борлуулах хувилбарыг давхар ашиглабал борлуулалт нэмэгдэх, эдийн засагт бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой.

    MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:

    -Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Энэ гэрэл хэр сайн тодрох, эсвэл хэр удаан асахыг мэдэхгүй. Энэ боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгж  байж Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Гэтэл бид дотроо л өрсөлдөөд байх юм. Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй. Дэлхийн том том гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх  коксжих нүүрс гаргахын тулд Монголын нүүрсний экспортод нэг стандарт хэрэгтэй, төрөөс хамгийн гол нь нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй. Тэгж чадвал дотоооддоо нэмүү өртөг шингээнэ, гадаад зах зээлд “Монголын нүүрс” гэх нэг хаягтай түүхий эдээр бусадтай өрсөлдөж чадна. Түүнээс бус, түүхийгээр нь зөөгөөд, түүхий нүүрсний үнээр баяжуулсан нүүрснийхээ зах зээлийг шахах замаар яваад бид амжилтад хүрэхгүй. Нүүрсний экспорт бол эдийн засгийг тэтгэх, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, олон аж ахуйн нэгжийг орлоготой байлгах боломжтой нэг чухал гарц юм.

    -"Петровис" компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл:

    -Хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “ММС” компани бол олон улсад, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх гарсан компани. Түүнээс хойш олон хүн энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Одоо “ММС”-гийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.

    -Голомт банкны  гүйцэтгэх захирал Ө.Ганзориг

    -Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна. Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх. Гэтэл бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч  болзошгүй.

    Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа  тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов. Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.

    Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!