MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ДУУЛЖ БАЙНА

    ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ДУУЛЖ БАЙНА

    2016-10-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Сургууль, цэцэрлэгийн хүртээмж халуун сэдэв болоод байгаа энэ үед хаа сайгүй энэ сэдвийг хөндөж, гарц хайх болсон.
    Дархан-Уул аймгийн хувьд өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд багагүй анхаарч, нэн ялангуяа гэр хорооллын алслагдсан багийн хүүхэд багачуудыг цэцэрлэгт хамруулах зорилгоор хэд хэдэн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулсан нь нүдээ олсон хөрөнгө оруулалт болж чадсан юм.
    2016 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 44 цэцэрлэгт 7900 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, хамран сургалт 96 хувьд хүрсэн байна. 2012 оны суурь үзүүлэлттэй харьцуулахад цэцэрлэгийн тоо 23-аар нэмэгдэж, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 1,5 дахин өсөж, хамран сургалт 20 гаруй хувиар нэмэгдэж, шинээр 250 гаруй ажлын байр бий болжээ. 2016 онд Шарын гол суманд 1, Дархан суманд 1 цэцэрлэгийн барилга тус тус ашиглалтанд орж, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн байна. Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэ цэцэрлэгүүд өнөө жил хоёр дахь хичээлийн жилийн элсэлтээ авч, нэг жилийн хугацаанд амжуулсан ажил, гаргасан амжилтаа танилцуулж байна.

    ДАРХАН СУМЫН НАЙМДУГААР ЦЭЦЭРЛЭГ

    Дархан сумын 1 дүгээр баг, Бандийн толгойд 8 дугаар цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтад оруулснаар 200 гаруй хүүхэд цоо шинэхэн цэцэрлэгт сурч, тоглох боломжтой болж, аав ээжүүд нь сэтгэл амар ажлаа хийж боломж бүрдсэн. Энэ бол та бидний хүлээж байсан үр дүн.
    Тус цэцэрлэгийн 28 багш, ажиллагсад СӨБ-ын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжлийн одоо байгаа түвшингээс ахисан түвшинд хүргэж хөгжүүлэх сургалтын аргазүй технологийг сайжруулан хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тэд cургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын “Цөм” хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөр “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” зэрэг хүүхдэд ээлтэй, тэдний сурч хүмүүжиж, өсч хөгжих боломжийг бүрдүүлсэн олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Нэг жилийн ойн баяраа тэмдэглэж буй Дархан сумын наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхтулгатай цөөн хором ярилцлаа.

    -Үйл ажиллагаа явуулж эхлээд бүтэн нэг жил болжээ. Та бүхэнд баяр хүргэе. Энэ хичээлийн жилд ямар зорилго зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
    -Юуны өмнө цэцэрлэгийнхээ бяцхан багачууд, тэдний аав ээжүүд, багш, ажилтнууд, Сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжлийн төлөө ажил, амьдралаа зориулан буй мэргэжил нэгт нөхөд, удирдлагууд, хамтран ажиллагсад та бүхэнд цэцэрлэгийнхээ нэг жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил үйлс тань цалгиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
    Энэ хичээлийн жилд багш нарынхаа заах арга, ур чадварыг дээшлүүлж, тэргүүний арга барилыг түгээн дэлгэрүүлнэ. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх гадаад сургалтын орчин буюу гадаад талбайг хөгжүүлэхэд анхаарна.

     -Танай цэцэрлэгт олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Шинэ цэцэрлэгийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазаа хэрхэн бэхжүүлж байна вэ?
    -Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хүүхдийн хэрэгцээ, насны онцлогт тохируулан боловсруулсан.Багш нар маань сургалтынхаа үзүүлэн, тараах материал, тоглоом наадгайг өөрсдийн боломжоор бэлтгэж байнга баяжуулдаг. Хүүхдийн эрүүл өсөж хөгжих боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан. Мөн гал тогоог тохижуулж, хүүхдийн хоол хүнсний хангамж, хадгалалт хамгаалалтыг сайжруулсан. Багш, ажилтнууд маань багаар ажиллаж, гадаад талбайдаа цөөн тооны тоглоомыг хийж байршуулсан гээд манай цэцэрлэгийнхэн бүгдийг төрөөс хийж өгнө гэж харалгүйгээр өөрсдийн дотоод нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

    -Багш, хүүхдийн хөгжлийг дэмжсэн ажлуудаас нэрлээч?
    -Багш, туслах багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Чадварлаг багш” ур чадварын уралдаан, “Бид хамтдаа” зэрэг сургалт зөвлөгөө өгөх ажлыг байнга зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн “Бидний төрсөн өдрийн баяр”, “Сарын онцлог нэг өдөр”, “Хөл бөмбөгийн тэмцээн”, ”Монгол гоёл”, “Бүжгийн баяр”, “Цэцгийн баяр”, “Талархлын өдөр”, “Гэр бүлийн өдөр”, “Номын аян” зэрэг олон сонирхолтой ажлуудыг төлөвлөж явуулдаг. Багш нар, хүүхдүүд маань маш их идэвхитэй оролцдог.

    -Цэцэрлэгүүд багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан харилцааг чухалчилдаг. Танай цэцэрлэгийн хувьд?
    -Эцэг эхийн хамтын харилцаагаа эцэг эх, багшийн хоорондын байгуулсан гэрээгээр зохицуулж сургалтын орчин бүрдүүлэх, цэцэрлэгийн зөвлөл болон эцэг эхийн зөвлөлийн ажилтнуудтай хамтран цэцэрлэгийн хэтийн төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна.
    Ийнхүү Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олон хүүхдийн хүсэл тэмүүлэл суурь хэрэгцээг чухалчилж баяр баясгалан, эрч хүч, эв нэгдэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон болох эрмүүн хүсэлд хөтлөгдөн ажиллаж байна. 


    Ярилцсан: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!