Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 9-р сарын 29-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж “АПУ” ХК-ийн 8 нэрийн бүтээгдэхүүн, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн 2 төрлийн бүтээгдэхүүнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн хугацааг сунгах мөн 2 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа:
№ | Аж ахуй нэгжийн нэр | Баталгаажуулалтын | Шийдвэрлэсэн нь: |
1 | “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх сунгах | ||
1.1 | “АПУ” ХК | ·
Цагаан архи, Өвөрмөц
архи, Хандмал архи /8 нэр/ | “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх
эрхийг 3 жилээр сунгах. |
1.2 | “Хөтөлийн цемент шохой” ХК | ·
Шохой, 42,5 ангийн
портланд цемент | “Үндэсний тохирлын тэмдэг”
хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах. |
2 | Тохирлын гэрчилгээ шинээр олгох, сунгах | ||
2.1 | “АПУ” ХК | ·
“Болор минт” өвөрмөц
архи | Тохирлын гэрчилгээг 1 жилээр
олгох. |
2.2 | “АПУ” ХК | ·
“Цэвэр” нэрийн ундны
сүү, “Фрутта” нэрийн жимсний шүүс – 3 төрөл | Тохирлын гэрчилгээг “Цэвэр” нэрийн
ундны сүү, “Фрутта” нэрийн жимсний шүүсэнд 3 жилээр сунгах, “Сайн” нэрийн
аарууланд 1 жилээр олгох. |
2.3 | “Чингис хаан
цогцолбор” ХХК | ·
Зочид буудал, ресторан
/сунгах/ | Тохирлын гэрчилгээг 3 жилээр
сунгахаар шийдвэрлэв. |